Wednesday, March 24, 2010

ҮГС

Дээд зэргийн хувцас өдөрт хэд солиод

Дэлгүүрийн үзмэр шиг явсанаар сайн хүн болчихгүй

Дээгүүр цойлсон бүргэд өл мөлхөн явахад

Дэглий шувуу намгаас өт хорхойгоор цадна

НЭГ ХАРЧИХАД ХАРАМСАХГҮЙ, НЭГ ТОГТООЧИХОД ИЛҮҮДЭХГҮЙ

Баялагийн хэмжээ өсөхөд ч ,зовлонгийн далай дэвэрдэг

Мэдлэг бол маш чухал.Гэвч түүнийг хэрхэн хэрэглэх нь бүрч чухал билээ.Энэ нь бидний зүрх хийгээд оюунаас шалтгаална.

Гадна талын хүндрэл бэрхшээл байлаа ч, дотроо хайр элбэрэл, нинжин сэтгэлтэй бол асуудалд өөрөөр хандаж, хүлээж авч болно


Буддизм шашин гэхээс илүү ёс суртахууны баримжаа юм

14 – р Далай лам

Тэсвэр хатуужилтай байх хэцүү ч эцсийн эцэст тэвчээртэй хүн л алдрын титэмийг хүртдэг.

Бурхан багш

ЖУУЛЧИД ИРЛЭЭ

Төр улсын 2000 гаруй жилийн түүхтэй, үсэг бичгийн 2000 гаруй жилийн

соёлтой, нүүдэллэн амьдрах МОНГОЛ АХУЙ-г харахаар даяаршлын эрин зууны хүн төрөлхтөн манайхыг зорино. Хүннү, Сияньби, Жужан, Уйгур, Түрэг, Кидан гээд нэрлээд өнгөрөх нэг өөр, тэд нар ямар соёлтой, ямар зан

заншилтай, ямар үсэг бичиг хэрэглэж байсан тухайг нь хүртэл бахархалтайгаар хэлээд өгөх хэрэгтэй байна шүү дээ. ХӨТӨЧҮҮД ЭЭ!!! Үгээ ядаад босоо монгол бичгээ сурчихад юу нь болохгүй байна аа. "Наанадаж 800 жилийн настай, цаашилвал 2000 гаруй насыг зооглосон" гээд л Монгол бичгээрээ гайхуулах сайхан биш гэж үү. Гэтэл зарим нэг нь мэднэ гэж цээжээ дэлдээд буруу бичээд амьтны доог, тохуу болох юм. Яг үнэндээ тэр жуулчид чинь Монголын байгалийг биш, уламжлалт соёл, зан заншил, жинхэнэ Монгол ахуйг харах гэж ирдэгийг САЙН БОДООРОЙ, тэгээд ДАХИАД ХИЧЭЭГЭЭРЭЙ.